Кино урлагFocus

“In da house 3: in Korea” кино өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болно

Монгол болон БНСУ-ын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “In da house 3: in Korea” кино дэлгэцэд гарахад бэлэн болж, өнөөдөр /2025.03.06/ кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болно.

БНСУ-ын А зэрэглэлийн жүжигчид, уран бүтээлчидтэй хамтран зохион бүтээсэн “In da house-3: Korea” кинонд өмнөх хоёр ангид тоглосон жүжигчин Н.Баясаа, С.Батзориг, Г.Лхагвацэрэн, У.Цогтбаяр, Р.Сүхболд нарын уран бүтээлчдээс гадна Солонгосын А зэрэглэлийн жүжигчид Ги Жү Бун, Юн Жэ Мүн нарын алдартай уран бүтээлчид дүр бүтээжээ.

Киноны нээлтэд оролцохоор БНСУ-ын уран бүтээлчид Монголд хүрэлцэн ирж, өчигдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм. Энэ үеэр хоёр улсын уран бүтээлчид шинэ киноныхоо онцлог болон БНСУ-ын CGV сүлжээ кинотеатруудад гаргахаар болсон талаар онцолж байв.

Сонирхуулахад, “In da house” адал явдалт, инээдмийн уран сайхны киног 2021 онд үзэгчдэд хүргэж байв. Уг киноны үйл явдал Эрүүгийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хууль бус гэмт бүлэглэлийн ардаас мөрдөх явцдаа өнгөлөн далдлалт хийж цуйвангийн газар ажиллуулж эхэлснээр өрнөж эхэлдэг. Эл киноны уран бүтээлчид 2022 онд найруулагч Ц.Амартүвшиний найруулгаар “In da house: Come back” киног үргэлжлүүлэн бүтээж, олонд хүргэсэн юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close