ОБЕГFocus

Нийт 87 дуудлагад ажиллаж, 12 иргэний амь насыг авран хамгаалжээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.02.03-02.09/  нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 41 суманд аюулт үзэгдэл, ослын 87 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалсан. 

Нийт дуудлагын 69 нь гал түймэр, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, гурав нь хүчтэй  салхи, шуурга, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь шар усны үерийн дуудлага байна. Зам тээврийн ослын улмаас  хоёр иргэн амь насаа алдсан бол аюулт үзэгдэл, ослоос долоон иргэн гэмтэж бэртжээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close