УИХFocus

Нарансэвстэйн боомтын асуудлаар ажлын хэсэг хуралдлаа

Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Н.Анхзаяагийн “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан саналыг 33047 иргэн дэмжсэн тул уг саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор байгуулсан. 

Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, ажлын хэсгийн гишүүнээр Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, Б.Баярбаатар, Э.Болормаа, Ж.Золжаргал нар ажиллаж байна.

Өнөөдөр /2025.01.17/ ажлын хэсэг хуралдсан бөгөөд хуралд санал гаргасан иргэн Н.Анхзаяа, ХААИС-ын багш, доктор Г.Ганзориг, хуульч Г.Дашдэмбэрэл нар оролцлоо. ХААИС-ийн багш, доктор Г.Ганзориг “Нарансэвстэйн боомтыг нээх нь үр ашигтай юу” сэдэвт танилцуулгыг бэлтгэн ажлын хэсгийн гишүүдэд хүлээлгэн өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close