ЗТЯ

Албан хэргийг хос бичгээр хөтлөх чадварыг заавал тусгах үүрэг өгчээ

Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага Төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлнө.

Энэ хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, төрийн албан хаагчийн үндэсний бичгээр албан хэрэг хөтлөх ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Төрийн албаны зөвлөл “Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” 165 дугаар тогтоолыг гаргасан байна.

Тогтоолд байгууллага бүр албан хаагчдаа монгол бичгийн сургалтад заавал хамруулах, “Монгол бичгийн цахим гарын авлага”-ыг таниулж, хэрэглээнд нэвтрүүлэх, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд монгол бичгээр хөтлөн явуулах ур чадварыг тусгасан байх зэрэг үүрэг даалгавар, зөвлөмжийг төрийн байгууллагын удирдлага, төсвийн захирагч нарт өгсөн байна.

Энэ ажлын хүрээнд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын “Яамны албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах тухай” тушаал гарч хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close