11 аймгийн ЕБС-ийн сургалтын менежер, багш сургалтад хамрагдаж байна
Азийн хөгжлийн банкны “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газраас суралцагч төвтэй, тэгш хамруулах сургалтын арга зүй, суралцагчийн үнэлгээний талаарх идэвхтэй сургалтын арга зүйг түгээн дэлгэрүүлэх сургагч багш нарыг бэлтгэсэн.
Сургалтаар аймаг, нийслэлийн Боловсролын газар, хэлтсийн 58 сургагч багш бэлтгэгдэж, орон нутгийн түвшинд ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнуудад арга зүйгээ түгээн дэлгэрүүлж байна.
Сургуулийн түвшинд бэлтгэгдсэн удирдах ажилтнууд 2024-2025 оны хичээлийн жилийн I улирлын амралт буюу 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс уг сургалтыг зохион байгуулж эхэллээ. Орон нутгийн түвшний сургалт, үйл ажиллагаанд Төв, Дорнод, Өвөрхангай, Булган, Говьсүмбэр, Хэнтий , Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Дорноговь, Сэлэнгэ аймгийн 426 сургалтын менежер, 295 багш хамрагдаж байна.