ЭМЯ

АНУ-ын Элчин сайдын яамнаас эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүллээ

Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас улирлын томуу, томуу төст өвчин зэрэг амьсгалын замын халдварын улмаас эмнэлэгт хэвтэлт өндөр байгаатай холбогдуулан өвчтөний цусан дахь хүчилтөрөгчийн түвшинг хэмждэг мэдрэгч багаж болох импульсийн оксиметрийг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгөв.

Эрүүл мэндийн яамыг төлөөлж Санхүү, эдийн засгийн газрын дарга Э.Мөнхсүлд дээрх багажийн хандивыг хүлээн авсан бөгөөд сум, өрхийн эрүүл мэндийн байгууллагуудад шуурхай хуваарилан олгох болно гээд дээрх дэмжлэгийг үзүүлсэн явдалд талархал илэрхийлээ. Уулзалтад Элчин сайдын яамнаас Эдийн засгийн асуудал хариуцсан атташе Жак Конард, Иргэн цэргийн дэмжлэг багийн ахлагчТравис Манн, Иргэн цэргийн дэмжлэг багийн эмнэлгийн ажилтан Закари Шимли, Эдийн засгийн ажилтан П.Дарьсүрэн нар байлцлаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close