АНУ-ын Калифорни мужийн баруун өмнөд эргийн бүсэд ойн зургаан түймэр идэвхтэй асаж байна. Лос-Анжелесийн түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан гамшиг болж байна гэж Калифорни муж улсын Гал түймэртэй тэмцэх газраас мэдэгджээ.
Түймрийн улмаас таван хүн нас барж, 150,000 иргэний амь насыг аврахын тулд албадан нүүлгэн шилжүүлж эхэллээ. Өнөөдөр өглөө албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр суурьшлын бүсэд 1,500 орчим барилга байгууламж түймэрт өртөөд байна. Цаашлаад 15,000 барилга байшин нэмж шатах эрсдэлтэй. Түймрийн хамгийн том голомт Палисэдс орчимд асаж улмаар Лос Анжелес хотын хойд эргийн суурьшлын бүсэд нэвтрэн 6,400 га талбайг шатаажээ.
Бүх түймрийг унтраахад хангалттай хэмжээний хүн хүч алга гэж Лос-Анжелесийн Гал түймэртэй тэмцэх албаны дарга хэлээд, бид нэг юм уу эсвэл хоёр ойн түймрийг унтраах бэлтгэлтэй байсан гэлээ. Лос-Анжелес болон түүний эргэн тойронд асаж буй ойн түймрийг унтраахаар ажиллаж буй гал сөнөөгчид ус хомсдож байгааг мэдээлжээ.
Орчуулсан:Б.Гэрэлзаяа
Эх сурвалж: www.reuters.com