НийгэмБайгаль орчин

“Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон амины орон сууцны мэдээллийн төв”-ийг нээлээ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Амины орон сууцны инновац хөгжлийн төв хамтран “Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон амины орон сууцны мэдээллийн төв”-ийг нээлээ.   

Төвийн нээлтэд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь болон Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төвийн захирал А.Отгон чимэг нар мэдээлэл өгөв.

Тус төвөөр дамжуулан гамшигт тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын шаардлагад нийцсэн, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулсан, дэвшилтэт технологи бүхий нэг айлын орон сууцны  зураг төсөл, материал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, үйлдвэрлэл, барилга угсралттай холбоотой цогц мэдээллийг нэг цонхны үйлчилгээгээр авах боломжийг бүрдүүллээ. 

Амины орон сууцны зураг төслүүдийг үнэ төлбөргүй авах боломжтой

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь “Агаар, хөрс орчны бохирдлыг бууруулах, иргэдийн тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлэхээр ногоон барилгын шаардлагад нийцсэн барилгын дэвшилтэт технологийн шийдлүүд, амины орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломжийг нь бүрдүүлэхэд зөвлөгөө мэдээлэл өгөхөөр нэг цонхны үйлчилгээг нээлээ.  Цаашид гэр хороолол ихтэй  дөрвөн байршилд амины орон сууцны мэдээллийн  төвийг нээж, иргэдэд илүү ойрхон, төрийн үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, агаар, орчны бохирдлыг бууруулах, төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Энэхүү төвөөс иргэд ногоон ирээдүйг төлөвлөсөн 200 гаруй зураг төслөөс үнэ төлбөргүй сонголт хийх боломжтой. Хэрвээ зураг төслүүдээс сонгож Амины орон сууцаа барих тохиолдолд нэмэлтээр холболтын зураг буюу суурь, тохижилт, гадна инженерийн шугам сүлжээний зураг төслүүдийг хийлгүүлэх шаардлагатай. Эдгээр үйлчилгээг  “Амины орон сууцны мэдээллийн төв”-өөр дамжуулан авах боломжтой” гэв.

May be an image of 2 people and text
May be an image of 4 people

Энэхүү төвийн байнгын үйл ажиллагааг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тендерт шалгарсан “Амины орон сууцны инновац, хөгжлийн төв” НҮТББ нь төр, хариуцан ажиллах аж.

 Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төвийн захирал А.Отгончимэг “Манай төв жилийн дөрвөн улиралд ажлын зургаан өдрөөр өглөө 10:00-19:00 цаг хүртэл ажиллахаар төлөвлөж байна. Барьсан байшингаа эрчим хүчний хэмнэлттэй болгох, дулаалга хийх, зуслангийн бүсэд хөрс, агаарын бохирдолгүй, ногоон амины орон сууц барихаар төлөвлөж байгаа иргэдэд зориулж зураг төслөөс нь эхлээд бүх бүх технологийн шийдлийг иргэдэд танилцуулна. Барилгын салбарт ногоон технологи нутагшуулагч 20 гаруй байгууллагын үзүүлэнгийн танхим, оффис байрлаж байна” гэв.

“Амины орон сууцны мэдээллийн төв”-ийн үйл ажиллагааны хүрээнд 40 метр.квадрат, 60 метр.квадрат, 80 метр.квадрат, 100 метр.квадрат, 120 метр.квадрат хүртэл сонголттой зураг төслүүдийг тус яамны веб сайтын “Амины орон сууцны мэдээлэл” гэсэн цонхноос авах боломжтой.

May be an image of text
May be an image of text
May be an image of 3 people and text
May be an image of 5 people, water heater and text
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close