ХАА-н салбарFocus

Мах, махан бүтээгдэхүүний зах зээлийг тэлж, экспортыг дэмжих санамж бичиг байгууллаа

Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор түүхий эдийн нөөцийг зохистой ашиглах, экспортын баримжаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх, салбарын эдийн засгийг тогтвортой өсгөх, мах, махан бүтээгдэхүүний зах зээлийг тэлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, махны экспортыг шинэ шатанд гаргахад зорилготойгоорХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын махны холбоотой хамтран ажиллах санамж бичиг /2024.12.07/ байгууллаа.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Монголын Махны Холбооны Гүйцэтгэх захирал Н.Батсуурь нар санамж бичгийг үзэглэснээр;

  • Хүнсний сүлжээнд аюулгүй байдлыг баталгаажуулах;
  • Мал сүргийн эрүүл мэндийн статусыг баталгаажуулах;
  • Мал аж ахуй, малын тэжээл, махны үйлдвэрлэлийн харилцан уялдаатай хөгжлийг бий болгох;
  • Мах үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлж, технологийн шинэчлэл хийх;
  • Махны салбарын хүний нөөцийг чадавхжуулах;
  • Мах, махан бүтээгдэхүүний гадаад худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой болно.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close