МУИС, Японы ЭСЯ-ны хамтарсан симпозиум болно
МУИС, Японы ЭСЯ-ны хамтран “Дайны дараах Япон Улсын хөгжлийн болон энх тайвны замаар замнасан түүх -Түүний үндэс суурь болох Японы уламжлал ба нийтлэг үнэт зүйлс” сэдэвт симпозиумы гэнэ сарын 9-ны өдөр, МУИС-ийн 1-р байрны 2 давхрын “Эрдмийн танхимд (Дугуй заал 10:00-13:00) зохион байгуулна.
Тус симпозиумд Токиогийн эмэгтэйчүүдийн их сургуулийн тусгай зочин профессор ТАКАХАРА Акио оролцон, дээрх сэдвээр тун сонирхолтой лекц унших тул хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн МУИС-ийн профессор С.Баттулга лекц уншина.
А.Такахара
1981 онд Токиогийн их сургуулийн Хууль зүйн тэнхимийг дүүргэж, Английн Сассексийн их сургуульд докторын цол хамгаалсан.
Мэргэжил – Орчин үеийн Хятадын улс төр, Зүүн Ази дахь олон улсын улс төр. 2005 оноос 2024 он хүртэл онд Токиогийн их сургуулийн ахисан түвшний сургуулийн Хууль зүй, улс төр судлалын тэнхимийн профессороор ажилласан.
Одоогийн ажлынхаа зэрэгцээ Токио сангийн ахлах судлаач, Олон улсын асуудал судлалын хүрээлэнгийн зочин судлаач зэрэг хүндтэй ажлыг эрхэлдэг.
С.Баттулга
1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг Япон судлалын мэргэжлээр дүүргэж, Япон улсын Айчи мужийн Их Сургуульд Олон улс судлалын докторын зэрэг хамгаалсан.
Мэргэжил – Япон судлал, ЗХА, японы аюулгүй байдал, даван туулах чадвар. 1994 оноос хойш МУИС-ийн Япон судлал, Ази судлалын тэнхимд профессороор ажиллахын зэрэгцээ 2016 оноос Нагоя Их Сургуульд Зочин профессороор ажиллаж байна.
2014-2021 онд МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирлаар ажилласан. 2023 оноос Японд сургууль төгсөгчдийн Жүгамо нийгэмлэгийн Тэргүүнээр ажиллаж байна.