ЕрөнхийлөгчFocusШинэ мэдээ

Словенийн Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар мотоцикл унах хоббитой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.

Словени Улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нь Люблянагийн их сургуулийг Хууль зүйн бакалавр болон магистрын зэрэгтэй төгссөн. Мөн Вена хотын их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

Мөн тэрбээр Манчестер хот дахь Салфордын их сургуульд Олон улсын сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлж, Словенийн Үндэсний радио, телевиз болон POP TV-д нийт 11 жил хөтлөгч, сурвалжлагчаар ажиллаж байсан туршлагатай.

Др. Наташа Пирц Мусар англи, хорват/серби хэлээр чөлөөтэй ярьдаг, орос хэлний тодорхой түвшний мэдлэгтэй.

Мөн сонирхуулахад Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар мотоспорт, тэр дундаа мотоцикл унах хоббитой. Мөн “бочче” тоглоом болон шар шувууны холбогдолтой дурсгалт зүйлс цуглуулах сонирхолтой. Чихуахуа үүлдрийн 2 нохой тэжээдэг.

Өчигдөр буюу Мягмар гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэлд мэдээлэл хийсэн билээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close