Гадаад харилцааFocus

Зудын гамшгийг давахад зориулж, 250 мянган ав.доллар хандивлана

Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Даваасүрэн /2024.02.9/ Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Өмнөд болон Төв Азийн асуудал хариуцсан Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Гэри Коуэн-тэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны цаг үеийн асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Гэри Коуэн Монгол Улсад нүүрлэсэн байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс шалтгаалан зудын хүнд нөхцөл байдал үүссэнд харамсаж байгаагаа илэрхийлээд Австралийн Холбооны Улсын Засгийн газраас зудын гамшгийг даван туулахад зориулж 250 мянган австрали доллар хандивлахаар шийдвэрлэснийг мэдэгдэв.

Уг хандивыг Австралийн Улаан загалмай нийгэмлэгийн шугамаар Монголын Улаан загалмай нийгэмлэгт шилжүүлэх аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close