Нийслэл
Нөөцийн махыг худалдаалж эхэллээ
Нөөцийн махыг гуравдугаар сарын 1-нээс эхлэн худалдаанд гаргах Засгийн газрын шийдвэр гарчээ. Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын хүнсний хэрэгцээнд 8000 тонн мах бэлтгэж, нөөцөлсөн аж.
Борлуулалтын ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба хамтран гүйцэтгэдэг билээ.
Энэ жилийн тухайд, Хөдөө Аж Ахуйн Биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулах юм байна.