НийгэмFocus

Галд өртөж түлэгдсэн ахмад настнуудыг эмнэлэгт хүргэжээ

Гал түймэр: Объектын түймэр:

-Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 11 дүгээр хороо, “Хөдөө Аж Ахуйн Их сургууль”-ийн оюутны дотуур байрны гадна хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 19:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 19:34 цагт очиход 2х6 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 16 дугаар хороо, 30 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 11:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:29 цагт очиход иргэн Ж-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 3 дугаар хороо, Баганарангийн 15 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 12:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 12:38 цагт очиход иргэн Н-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн, 2х2 метрийн хэмжээтэй гал тогооны өрөө, 1х2 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээвэр тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 41 дүгээр хороо, Зээлийн 20 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 12:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 12:49 цагт очиход иргэн Б-ийн “Тоёота Спасио” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хороо, Хөх давааны-Энгэр гэдэг газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 12:55 цагт /13:05/ хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 16 км замыг туулан 13:15 цагт очиход иргэн Б-ийн 6х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 9 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Мандал сум. Баян-Арцат багийн Энхтайваны гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 02:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан, 02:33 цагт очиход иргэн Я-ийн 17х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 21 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Я/71 настай, эрэгтэй/ хөнгөн түлэгдэлтэй, О/67 настай, эмэгтэй/ хүндэвтэр түлэгдсэнийг эмнэлэгт хүргэсэн. 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 1 дүгээр хороо, Толгойтод гал гарч байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 05:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 05:39 цагт очиход Э-ын 9х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймаг, Галт сум. Зүрх багийн Соёмбот хорооллын 317 тоот /аймгийн төвөөс урд зүгт 167 км, сумын төвд/ 02.15-ны өдрийн 17:00 цагийн орчим иргэн М/30 настай, эрэгтэй/ явганаар гараад сураггүй болсон, эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 02.20-ны өдрийн 15:11 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид , сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагчтай хамтран 15:49 цагаас эрэн хайх ажиллагааг Галт сумын төвд байрлах 10 айл, эзэнгүй 18 хашаа, байшин, сумын төвөөс зүүн урд зүгт 4 км-т Галт багийн “Хамрын-Ам” гэдэг газар хүртэл зохион байгуулж 17:58 цагт зогсоосон. 02.21-ний өдрийн 09:00 цагт эхлүүлсэн. 

Цас шаварт суусан: Баянхонгор аймаг, Бууцагаан сум. Тэмээт багийн “Хөтөл-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун 172 км, сумын төвөөс зүүн зүгт 8 км/-т  хоёр автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.20-ны өдрийн 21:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 22:27 цагт очиж иргэн З-ын  “Портер” загварын ачааны автомашин, иргэн Б-ын “Тоёота Королла” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 28 минут ажиллаж татан гаргасан.

Баянхонгор аймаг, Өлзийт сум. Байн хөндий багийн “Их хүрэн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 65 км, сумын төвөөс урд зүгт 45 км/-т суудлын автомашин /1 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 02.20-ны өдрийн 21:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид  65 км замыг туулан 23:50 цагт очиж иргэн Б-ийн  “Рав-4” загварын суудлын автомашин /1 зорчигчтой/ цасанд суусан байсныг 20 мин ажиллаж татан гаргасан.

Говьсүмбэр аймаг, Баянтал сум. Их-Уул багийн “Хонгорын-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 42 км, сумын төвөөс баруун зүгт 6 км/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.21-ний өдрийн 01:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 42 км замыг туулан 02:01 цагт очиж иргэн М-ийн  “Ниссан Экстрайл” загварын автомашин цасанд суусан байсныг 40  минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close