МГБССН

Баян-Өлгий аймагт салбарын тэргүүн шалгаруулж авна

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг /МГБССН/ нь хүн амд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаарх боловсрол мэдлэг олгох, тусламж, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус, шашны бус, нам бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд Олон Улсын Гэр Бүл Төлөвлөлтийн Холбоо /ОУГБТХ/-ны Монгол дахь жинхэнэ гишүүн, Нэгдсэн Үндэсний Байгууллагын нийгэм эдийн засгийн зөвлөлтэй онцгой зөвлөлдөх статустай анхны төрийн бус байгууллага юм. Нийгэмлэг нь аймаг, сумын түвшинд нийт 17 салбар, өсвөр үе, залуучуудын 10 төв, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг магадлан итгэмжлэгдсэн “Гэр бүл” эмнэлгээр дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг.

Бид БАЯН-ӨЛГИЙ аймгийн салбарт САЙН ДУРЫН “салбарын тэргүүн” шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

• Нийгэмлэгийн дүрэм, бодлого, стратеги, үйл ажиллагааны хүрээнд сайн дурын ажил, салбарын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

• Салбар, гишүүдийг хөгжүүлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, сургалт сурталчилгаа зохион байгуулах, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үндэсний, орон нутгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах, ухуулга нөлөөлөл хийх, үйл ажиллагаагаа сурталчлах, салбарын гишүүд дэмжигчдийг төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсээр нэмэгдүүлэх

Тавигдах шаардлага:

 Сайн дурын ажил хийх хүсэл сонирхолтой, цаг зарцуулах боломжтой

 Мэргэжил харгалзахгүй /эрүүл мэндийн салбартай холбоотой бол давуу тал болно/

 Багаар ажиллах чадвартай

 Хэрэглээний энгийн программ, интернэтийн орчинд ажиллах чадвартай

 Шинийг санаачлагч, тогтвортой ажиллах

Бүрдүүлэх материал:

 Өргөдөл

 Төрийн албан хаагчийн анкет /интернэтээс татаж авна/

Материалыг 2024 оны 03 дугаар сарын 15-ны Баасан гарагийн 18 цаг хүртэл info@mfwa.mn, cselenge@mfwa.mn мэйл хаягаар хүлээн авна.

Хаяг: ЧД, 3-р хороо, Peace tower 9 дүгээр давхар, 909 тоот -төв оффис

Утас: 7018-3514, 88020284

Майл хаяг, вэб хуудас: www.mfwa.mn, fb.com/Mfwa.mn

ЖИЧ: ОРОН ТООНЫ БУС, САЙН ДУРЫН ЦАЛИНГҮЙ АЖИЛ БОЛОХЫГ АНХААРНА УУ?

Эх сурвалж: Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close