Газар хөдлөлтийн улмаас 200 мянга орчим хүн контейнерт амьдарч байна
БНТУ-ын Хатай мужийн Хатай хотод өнгөрсөн жилийн энэ үед буюу 2023 оны 02 дугаар сарын 06-нд 7.5 магнитудын газар хөдлөлт болж, 24 мянга орчим оршин суугч амь насаа алдаж, 3100 гаруй барилга байшин бүрэн нурсан бол нийт барилгын 80 гаруй хувь дахин ашиглах боломжгүй болж сүйрсэн билээ.
Түүнээс хойш жилийн дараа байшин, барилгын нурангийн цэвэрлэгээний үйл явц 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд 500 мянга гаруй оршин суугч Хатай хотоос дүрвэж, 200 мянга орчим хүн контейнер хотхонд амьдарч байна.
Газар хөдлөлтийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хоёр жилийн хугацаанд 254195 орон сууцыг шинээр барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Орон гэргүй болсон иргэдийг байртай болгоход хамгийн багадаа 50 мянган орон сууц барих шаардлагатай гэсэн тооцоолол гарсан байна.
Эх сурвалж: https:https://www.iletisim.gov.tr/
Орчуулсан:Б.Гэрэлзаяа