Хууль эрх зүйFocus

Хуурамч согтууруулах ундааг устгалд оруулжээ

Цагдаагийн ерөнхий газар нэгдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн гарал үүсэл нь тодорхой бус, хаяг шошгын зөрчилтэй худалдаалагдаж буй архи, вискинд хяналт шалгалт хийжээ.

Энэ хүрээнд 270 гаруй удаагийн зөрчилтэй үйлдлийг таслан зогсоож, 7000 гаруй литр согтууруулах ундааг шүүх шинжилгээнд явуулахад стандартын зөрчилтэй гарсан тул устгалд оруулжээ.

Мөн хуурамч согтууруулах ундаа худалдаж байсан 200 орчим цахим хаягт шалгалт хийж, хаасан байна. Зөрчилтэй согтууруулах ундааг жинхэнэ бүтээгдэхүүнтэй төстэй харагдахуйц болгон хаяг шошгыг дуурайлган хийж, хямд үнээр худалддаг байжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close