Гадаад харилцаа

Элчин сайд Игавахара Масарү-гийн хүлээн авч уулзав

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Игавахара Масарү-г 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авав.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр манай улсын “гуравдагч хөрш”, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улстай “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг бүхий л салбарт бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйг онцлов.

М.Игавахара Монгол Улсад томилогдсондоо баяртай буй гээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүс нутаг, олон улсын тавцанд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Талууд дээд, өндөр түвшний солилцоог эрчимжүүлэх, хоёр талын  харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх чиглэлээр санал солилцож, Монгол Улс, Япон Улсын Тусгай стратегийн түншлэлийн Үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг тууштай хангаж,  нягт хамтран ажиллахаа нотлов.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close