БоловсролFocus

Багшийн хөгжлийн тогтолцооны асуудлаар хэлэлцлээ

Боловсролын ерөнхий хуулийн багш, ажилтны мэргэжлийн хөгжлийн тогтолцоог тусгасан 12-р зүйлд багшийн мэргэжил эзэмших, хөгжих эрмэлзэл, орчин нөхцөл,  санхүүжилт, боломжийг  дэмжих, оролцогч талуудын хамтын түншлэлд суурилсан үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг эрх зүйн олон зохицуулалт тусгасан. Одоогоор хуулийг хэрэгжүүлэх журам боловсруулагдаж бүх нийтийн хэлэлцүүлгүүд явагдаж байна. 

Энэ сарын 17-ний өдөр багшийн  хөгжлийн тогтолцоо мэргэшүүлэх асуудлын хүрээнд оролцогч талуудын оролцоотой хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. 

Хэлэлцүүлэгт БШУЯ, БЕГ, GIZ Mongolei, Техник Технологийн Дээд Сургууль – IET, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Техник Технологийн Политехник  болон бусад коллеж, ажил олгогч, мэргэжлийн холбоод, МБС Түншлэл – VET Partnership төрийн бус байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж санал бодлоо солилцcон юм.  

Тус хэлэлцүүлгийн эхний хэсэгт Германы хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын төслөөс энэ сэдвийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагааны тойм, хууль, эрх зүйн бодлогын баримт бичгийн анализ, багшийн хөтөлбөрт тавигдах шалгуур, багшийн хөгжлийн эрэлтийн судалгааны тойм, олон улсын харьцуулсан судалгааны үр дүн, багшийн хөгжлийн тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжүүлэх боломж шийдэл зэрэг илтгэлүүд явагдаж, бүлгийн ажлуудаар асуудал дэвшүүлж хэлэлцлээ. 

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын багшид дараах чадамжийг нэмэгдүүлэхэд: 

Сургалтын хөтөлбөрийг боловсруулах, сайжруулах, хөгжүүлэх, оролцогч талуудтай эргэх холбоо тогтоох хөтөлбөрийн чадамж

Суралцахуй болон сургалтыг дэмжих

Ажил мэргэжлийн мэдлэг, ур чадвар, чадавх, чадамж

Дижитал ур чадвар, чадамж

Судалгааны чадамж

Өөрийгөө хөгжүүлэх чадамж зэрэг асуудал чухал болж буйг эрдэмтэд онцолж байв.

Энэхүү арга хэмжээг БШУЯ-ны даалгавраар Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн дэмжлэгтэй IET зөвлөх баг гүйцэтгэж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close