Хууль эрх зүйFocus

Барилгын салбарын 33 компанийн ажлыг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 11 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудтай хамтран ажиллав.  

Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгуулж хэвших, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх” арга хэмжээний хүрээнд авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үр дүн, хуулийг нэг мөр ойлгон хэрэгжүүлэхтэй холбоотой гарч буй хүндрэл бэрхшээл, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх хэрэгцээ шаардлагын талаар ярилцаж, харилцан мэдээлэл, санал солилцох уулзалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгууллаа. Уг уулзалтад Авлигатай тэмцэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар зэрэг байгууллагын төлөөлөл 35 хүн оролцов.

“Гэрээний үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдийн талаар “Ажлын гүйцэтгэлийн түүх” үүсгэж, тендерт өрсөлдөх байдлын шалгуур үзүүлэлтэд оруулах ажлыг зохион байгуулах чиглэлээр Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас 33 аж ахуйн нэгжийн жагсаалтыг гаргуулан дүн шинжилгээ хийж, ажлын гүйцэтгэл бүрэн хангагдсан ажлыг хүлээн авах зорилгоор “Сайн, муу ажлын түүх үүсгэх” бүртгэл, судалгааг хийж, улмаар мэдээллийн сан бүрдүүлэхээр ажиллаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close