Нийгэм

ОБЕГ 24 цагийн турш мэдээ, мэдээлэл хүлээн авна

Онцгой байдлын  байгууллага нь “Онцгой байдлын ерөнхий газар” пейж хуудасныхаа мессенжер үйлчилгээнд суурилсан “чатбот” буюу автомат хариулагчийг нэвтрүүллээ.

Ингэснээр  24 цагийн турш иргэд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд өрнөсөн үйл ажиллагаа болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүлээн авахаас гадна асуусан асуултад автоматаар хариулах боломжийг бүрдүүллээ.

Мөн автомат хариулагчийн цуглуулсан мэдээллийг ашиглан байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, богино хугацаанд иргэд, олон нийттэй харилцан мэдээлэл солилцох ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close