Нийгэм

Аюулт, үзэгдэл ослын 87 удаагийн дуудлага бүртгэгдэж, 16 иргэнийг авран хамгаалав

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт  буюу энэ сарын 03-09-ний өдрүүдэд аюулт үзэгдэл, ослын 7, ой, хээрийн болон объектын гал түймрийн 77 буюу  нийт 87 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 16  иргэний амь насыг авран хамгаалсан юм.

Тухайлбал, Өвөрхангай аймгийн Тарагт, Увс аймгийн Баруунтуруун сум, нийслэлийн Налайх дүүрэгт 16 зорчигчтой 3 автомашин цас, мөсөнд суусан дуудлагаар ажиллаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close