WorldFocus

“Британи судлал” шинэ сэтгүүлд өгүүлэл, нийтлэл хүлээн авна

Энэ онд тохиож буй Монгол Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэн, Британи судлалын төвөөс санаачлан шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Британи судлал” шинэ сэтгүүлийг эрхлэн гаргаж байгааг дуулгахад таатай байна. Иймд Британи улсыг сонирхон судалдаг Эрхэм судлаач, оюутан залуус Та бүхнийг тус сэтгүүлийн анхны дугаарт өөрийн өгүүлэл, нийтлэлээ ирүүлэхийг урьж байна.

Сэтгүүлийн зорилго:

Монгол дахь Британи судлалыг хөгжүүлэх, Британи судлалын талаарх танин мэдэхүйн ба судалгааны хялбаршуулсан материалыг орчуулга, ярилцлага, мэдээ мэдээллийн хамт монгол хэлээр, жил бүр тогтмол түгээнэ.

Өгүүлэл, нийтлэлийн хамрах хүрээ:

  • Британи орон судлал
    • Британийн нийгэм-эдийн засгийн байдал, хөгжлийн бодлого, дотоод асуудал;
    • Британийн улс төр, дипломат ажиллагаа, гадаад бодлого;
    • Британийн түүх, газарзүй, уламжлал;
    • Соёл урлаг, философи;
    • Британийн алдарт хүмүүсийн намтар, түүх;
  • Монгол-Британийн харилцаа
    • Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны түүх, орчин үеийн асуудлууд  болон
    • Сэдэвт холбогдох орчуулга, ярилцлага, сонирхолтой мэдээ, мэдээлэл зэрэг өргөн хүрээг хамарна.

Өгүүлэл, нийтлэлд тавигдах ерөнхий шаардлага:

  • Сэтгүүлийн зорилго, сэдвийн хамрах хүрээнд нийцсэн;
  • Танин мэдэхүйн ач холбогдолтой;
  • Зохиогчийн эрхийн зөрчилгүй, ашигласан материал, ном зүйг багтаасан;
  • Монгол хэлээр бичигдсэн;
  • Өөр сэтгүүлд хэвлүүлэхээр шилжүүлээгүй байх зэрэг болно.

Хугацаа:

  • Материал хүлээн авах хугацаа 2023 оны 6 сарын 01
  • Хэвлэгдэх хугацаа (урьдчилсан байдлаар) 2023 оны 7 сарын 10

Материал хүлээн авах хаяг: anudari_t@mas.ac.mn

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close