АНУ-д зохион байгуулагдаж байгаа “Орон гэргүй иргэдийн асуудал-2023” Олон улсын чуулганд оролцсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Энхболд нар Чикаго хотын гэр оронгүй тэнэмэл иргэдийн түр хоноглох байртай танилцаж, туршлага солилцлоо.
Шөнийн түр хоноглох байр нь 09.00-21.00 цагийн хооронд ажилладаг гэр оронгүй тэнэмэл, гэр орноосоо зугтсан 18-24 насны залуучуудад зориулсан халуун хоолоор үйлчлэх, халуун усанд оруулах, сэтгэл заслын эмчилгээ хийх, эмнэлгийн тусламж зэрэг үйлчилгээг үзүүлдэг түр хоноглох төв юм.
Түүнчлэн тус төвийн шөнийн үйлчилгээ нь Залуучуудад чиглэсэн үйлчилгээ, Эрүүл мэндийн туслалцаа болон хүмүүнлэгт чиглэсэн үйлчилгээ гэсэн хөтөлбөртэй юм байна.
Залуучууд чиглэсэн үйчилгээ нь түр болон урт хугацаагаар хоноглох байраар хангах, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж гэртэй буцаж очиход нь туслах зэрэг үйлчилгээ үзүүлдэг бол Эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн үйлчилгээ нь гудамжинд байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх, эм тариа болон хоол хүнсээр хангах зэрэг үйлчилгээг үзүүлдэг явуулын автобусны үйлчилгээ юм.