Орон нутагFocus

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургалт хийв

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулсан “Штаб-2023” офицер бүрэлдэхүүний нэгдсэн цугларалтын үеэр ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ цахимаар оролцож,  ирэх тавдугаар сард улсын хэмжээнд зохион байгуулагдах “Стратегийн команд штаб”-ын дадлага, сургууль болохтой холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө.

Хоёр өдөр үргэлжилсэн тус сургалт нь танхим болон дадлага хосолсон хэлбэрээр явагдаж, алба хаагчид харилцан туршлага судлах, бэлтгэл, бэлэн байдлаа хангах сургалт, дадлага хийсэн юм.

Мөн өгөгдсөн цагийн байдлын дагуу нефть бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг байгууллагад гарсан гал түймэр унтраах тактикийн дадлага сургалтыг Цагдаагийн газар, “Тэс петролиум” ХХК-ийн ШТС-107 дугаар салбарын ажилтан, алба хаагчидтай хамтран зохион байгууллаа гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close