Орон даяар ерөнхий боловсролын сургуулийн VI-XII ангийн сурагчдын англи хэлний ярианы чадварыг хиймэл оюунд суурилсан технологийн тусламжтай ахиулах GLOBAL NOMAD төслийн хүрээнд нийт 2861 Англи хэлний багшийг бүртгэн, сургалаа.
Ийнхүү нэгдүгээр шатны ажил дуусаж, орон даяар “Astrid” аппликейшн дээр 1908 цахим анги үүслээ. Яг одоо багш нар маань өөрийн Англи хэл заадаг бүх сурагчдаа бүртгэх ажил үргэлжилж байгаа тул Англи хэлний багш нар яаравчлан сурагчдаа бүртгээрэй! Сурагчид зөвхөн багшийн бүртгэл дээр үндэслэн төсөлд хамрагдах боломж нь үүсэж байгаа болно.
Холбогдох мэдээлэл Утас: 77071797
Цахим хуудас: http://www.gurunacademy.edu.mn/
Тогтмол мэдээлэл авах хаяг https://www.facebook.com/gurunacademy
Хэрхэн нэвтэрч, хэрэглэх товч бичлэгийг эндээс үзнэ үү https://youtu.be/ZPgW8GM7ecg