ХАА-н салбарFocus

“Ингэж шинэчилье” уралдаан шилдэгүүд тодорлоо

Дэд сайд М.Ганхүлэгийн санаачлан хэрэгжүүлж буй “Ингэж шинэчилье” шинэ санааны уралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, харьяа байгууллагууд, орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 140 албан хаагчид оролцож, 3 шатны шалгаруулалтаар “Шилдэг 10” албан хаагчийн шинэ санааг тодрууллаа.

Энэхүү уралдаанаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын албан хаагчдынхаа санаа бодлыг сонсох, тэдний дэвшүүлсэн шинэ санаачилга, оновчтой шийдлийг дэмжиж, төрийн бодлого, үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэхээрээ гол онцлог юм.

Шилдэг 10 санаа:

  • Ургамлын гарал үүслийн гэрчилгээг төлбөртэй болгох-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн дарга Ж.Батсайхан
  • Мал аж ахуйн салбар дахь жендерийн тэгш байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах шинжээч Г.Наранцэцэг
  • Монгол Улсын төрөөс хөдөө аж ахуйн салбарт олгож буй татаасын үр дүнг сайжруулах-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Отгонцэцэг
  • Хөдөө аж ахуйн биржээр улаанбуудай борлуулах-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн техникийн хангамж, ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Ариунболд
  • “Хоол хүнсээ зохицуулъя-Таргалалтыг бууруулъя” хөтөлбөр-Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Ханд
  • Малчдын өвөлжөө, хаваржаанд гамшгаас хамгаалах ойн зурвас байгуулах-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын нярав Д.Мөнхзаяа
  • Олон наст ургамал тариалж бэлчээрийн доройтлыг бууруулах-Төв аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны Бэлчээр тэжээл усан хангамж хариуцсан мэргэжилтэн Г.Баяраа
  • Малын өвчний мэдээлэлд орон зайн өгөгдөл боловсруулах технологи-Мал Эмнэлгийн Ерөнхий газрын Тархвар зүй, мэдээлэл, судалгаа, статистикийн газрын Тархвар зүй, эрсдэлийн үнэлгээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Я.Давгадорж
  • Цахим хөдөө аж ахуй нэгдсэн систем-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалан бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын Тариалангийн газрын хөрсний үржил шим, эзэмшилт, ашиглалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Даариймаа
  • Хаягдлаар тулам бэлдэж шатахуунгүйгээр утаа гаргаж үлийн цагаан оготныг устгах өртөг багатай, тасралтгүй ажиллах багаж-Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэр худалдаа үйлчилгээний албаны дарга Б.Цолмонбаяр
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close