FocusНийгэм

Баярын өдрүүдэд 33 дуудлагааар 50 иргэнийг аврав

Сар шинийн баярын өдрүүдэд буюу  энэ сарын 21-23-ны өдрүүдэд улсын хэмжээнд гамшиг, осол, гал түймрийн нийт 33 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, автомашины бүхээгт хавчуулагдсан  нэг иргэн, утаажилтын бүсээс 49 буюу нийт 50 иргэнийг авран хамгааллаа.

Харин зам тээврийн ослын улмаас 3 иргэн амь насаа алдаж, ахуйн гал түймрийн улмаас нэг  хүн гэмтэж бэртсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close