Нийслэл

Долоо хоногт 7 шуудай сайжруулсан шахмал түлш олгоно

Гэр хорооллын айл өрхүүдэд долоо хоногт хэрэглээний сайн картаар олгодог 6 шуудай сайжруулсан шахмал түлшний тоо хэмжээг 7 болгон нэмэгдүүллээ.

Засгийн газрын “11-11” төв болон Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчийн харилцааны 70119400 дугаарын утсанд, “Долоо хоногт картаар олгодог зургаан шуудай түлш хүрэлцэхгүй байна” гэх гомдол маш олон давтамжтайгаар ирдэг байна.

Ялангуяа том ам.метр талбайтай амины орон сууцтай айл өрхүүдэд картаар олгодог дээрх тооны түлш хүрэлцдэггүй гэх гомдол дийлэнх хувийг эзэлжээ. Иргэдээс ирсэн энэ санал гомдлыг үндэслэн долоо хоногт олгодог түлшний хэмжээг нэг шуудайгаар нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрөгч ням гарагаас эхлэн хэрэгжүүлж эхэллээ. Ингэснээр өдөрт борлуулалтад гардаг түлшний хэмжээ 600-700 тонноор нэмэгдэж 3000-3700 тонн болж байгаа юм байна.

Тавантолгой түлш ХХК нь гурван үйлдвэрийн 15 шугамаар хоногт 2000-2300 тонн түлш үйлдвэрлэж өдөр тутамдаа борлуулалтад гаргаж байгаа тул зөрүү түлшийг агуулахад байсан нөөцөөсөө худалдан борлуулах аж.

Нийслэлийн хэмжээнд борлуулалтын 643 цэг ажиллаж байгаа бол 68.000 тонн нөөцтэй байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close