Нийгэм
Ирэх пүрэв гараг бүх нийтийн амралтын өдөр

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тухай хуульд зааснаар 12-р сарын 29-ний Пүрэв гараг бүх нийтийн амралтын өдөр.
Тэгвэл энэ жил бид Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ойтойгоо золгож буй бөгөөд тэртээ 1911 оны 12 дугар сарын 29-нд Манжийн дарлалаас гарч, бүрэн эрхт улс болсноо зарлан тунгагласан түүхтэй юм.



