Эдийн засагFocus

Гадаадын банкны гурван төлөөлөгчийн газар манай улсад байна

Монгол Улсад одоогийн байдлаар гадаадын гурван банкны төлөөлөгчийн газар байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ.

Гадаадын арилжааны банк салбараа нээх эсвэл бие даасан банк байгуулах бол эхлээд төлөөлөгчийн газраа нээдэг. Өмнө нь зургаан төлөөлөгчийн газар байсан. Түүнээс Англи, Нидерланд, Япон улсын гурван банк төлөөлөгчийн газартай байсан ч хаасан байна.

Одоогийн байдлаар Хятадын хоёр, Японы нэг банкны төлөөлөгчийн газар байгаа гэнэ. Банкны төлөөлөгчийн газар нээхэд өөрийн хөрөнгийн доод шаардлага тавьдаггүй, харин бие даасан банкны салбар нээвэл бусад банкуудтай ижил шаардлага тавьдаг байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close