ХАА-н салбарFocus

Үр тарианы хураалт 60.7 хувьтай үргэлжилж байна

Өнөөдрийн байдлаар 214.5 мянган га-гаас 268.1 мянган тонн үр тариа, үүнээс 202.7 мянган га-гаас 252.8 мянган тонн улаанбуудай, 18.7 мянган га-гаас 200.5 мянган тонн төмс, 10.1 мянган га-гаас 110.2 мянган тонн хүнсний ногоо, 26.5 мянган га-гаас 62.1 мянган тонн тэжээлийн ургамал, 50.9 мянган га-гаас 21.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.

Үр тарианы хураалт 60.7 хувь, үүнээс улаанбуудайн хураалт 61.6, төмс 94.3, хүнсний ногоо 91, тэжээл 38.9, тосны ургамал 44 хувьтай үргэлжилж байна. 

2022 оны 10 дугаар сарын 12-ноос 10 дугаар сарын 16-ныгхүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд  төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3  градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, 8-13 градус дулаан байна.15-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

Ургацын штаб

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close