Гадаад харилцааНийслэл

“Сүүн зам” бүжгийн наадмыг энэ сарын 22-нд зохион байгуулна

Монгол, Япон улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Сүүн зам” бүжгийн наадмыг Улаанбаатар хотноо энэ сарын 22-ны өдөр зохион байгуулна.

Энэхүү наадамд Япон улсаас 140 зочин хүрэлцэн ирэх бөгөөд хотын захирагч, иргэдийн хурлын төлөөлөгчдийн гишүүн зэрэг 40 эрхэм багтжээ. Мөн Японы дөрвөн хотоос 70 гаруй бүжигчин хүрэлцэн ирнэ.  Манай улсаас мэргэжлийн урлагийн бүх байгууллага оролцох бөгөөд нийтдээ 460 гаруй бүжигчин цугларна. 

СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал Д. Баярбаатар, “Хоёр улсын эв найрамдлыг бид хүний биеийн хөдөлгөөн, бүжгийн гайхамшгаар ард түмэндээ үзүүлэхээр зорьсон. Баруун монгол ойрдын бүжгийн гайхамшиг, зүүн монголын бүжгийн гайхамшиг, төв халхын намба төрх, орчин үеийн бүжиг болон Японы үндэсний бүжгийг хамтарч хийж буйгаараа онцлогтой Мөн Японы алдартай хоёр тогооч хүрэлцэн ирж монголчуудад өөрсдийн хоолны өвөрмөц соёлыг таниулж, хоол амтлах боломжийг олгоно. Япон болон Монгол Улсын үндэсний өв соёлыг харуулсан гар урлал, хоёр орны хоолнуудыг шууд амтлах боломжтой 40 асарт нээлттэй зохион байгуулна. Япон Улсын бие хамгаалах урлагийн үзүүлбэрүүд, шинэ технологи болон хоёр улсын хамтын ажиллагааны талаар тус тус танилцуулна” гэлээ. 

Наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Хүн гэр театр”, “СУИС”-ийн Бүжгийн Урлагийн Сургууль, хамтран зохион байгуулагчаар НАЖГ ажиллаж байна. Тус бүжгийн наадмыг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж буйгаараа онцлогтой.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close