НийгэмFocus

Гэсэр сүмээс Хүнсний 1-р хүртэлх замыг хучиж байна

2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил зургадугаар сарын 27-нд эхэлсэн. Тус замыг

  • Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэл
  • Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл гэсэн хоёр хэсэгт хуваан шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний хэсгийг хааж, хучилтын ажил хийх гэж байна.

Тодруулбал, өнөө шөнө буюу долдугаар сарын 1-ний 00:00 цагаас долдугаар сарын 4-ний 05:00 цагийн хооронд Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэл замын хойд урсгалын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Энэ хугацаанд зорчих хэсгийн цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийх зэрэг ажлыг хийж, гүйцэтгэнэ.

Харин урд талын урсгалын зорчих хөдөлгөөнийг долдугаар сарын 4-ний 05:00 цагаас долдугаар сарын 6-ны 05:00 цаг хүртэл хязгаарлан, суурь, өнгө асфальт бетон хучилтын ажил гүйцэтгэх юм.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close