Эдийн засаг
“Монголын Маркетингийн Холбоо”-ноос 200 жижиг дунд бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
“Монголын Маркетингийн Холбоо”-ноос Жижиг дунд бизнес эрхлэгчдэд МАРКЕТИНГИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ-ийг Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулах гэж байна.
Жил бүр зохион байгуулагддаг энэхүү өдөрлөгөөр салбартаа олон жилийн туршлагатай, тодорхой чиглэлүүдээр мэргэшсэн 24 маркетингийн зөвлөх – 200 жижиг дунд бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө.
Жижиг дунд бизнес эрхлэгчид нь
- Маркетингийн судалгаа
- Борлуулалтын арга, хэрэгсэл
- Нийгмийн сүлжээний маркетинг
- Хэрэглэгчидтэй холбогдох нь
- Эвент, арга хэмжээ зохион байгуулах
- Хүчирхэг брэнд бүтээх нь
- Зар сурталчилгаа, идэвхжүүлэлт
- Үнэ тогтоох аргачлал
- Маркетингийн албаны чиг үүрэг
- Бүтээгдэхүүн хөгжүүлэх үйл явц
гэх зэрэг зөвлөгөө авах чиглэлүүдээс урьдчилан сонгож бүртгэл үүсгэн оролцох боломжтой юм.