Уул уурхайFocusШинэ мэдээ

Таны эрүүл мэнд таны гарт

Жил бүрийн 4 дүгээр сарын 07-ны өдрийг Дэлхий нийт Эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан “Эрдэнэт” сувиллын цогцолбор дөрвөн чиглэлээр сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгууллаа. Үүнд, давсыг зөв зохистой хэрэглэх, цусны даралтаа  зөв хэмжиж сурах, амьсгалын эрхтнээ тоос тоосонцроос хамгаалах,  амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх энгийн арга зам, сонсголоо хамгаалах гэсэн сэдвээр ажлын байранд болон зорилтот бүлэгт сургалт явуулсан байна. 

Энэ үеэр “Эрдэнэт” сувиллын цогцолборын Үйл ажиллагаа эрхэлсэн орлогч – Ерөнхий эмч Ж.Ганчимэгтэй уулзахад: “Оны эхний улиралд бид ажилчдынхаа сүүлийн таван жилийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүнг тооцож дүгнэлт гаргажээ. Үүнээс  үзвэл хөдөлмөрийн чадвар алдалтаар бөөр шээсний замын өвчлөл, үе мөч, ахуйн хүрээний осол гэмтэл, зүрх судас, элэг цөсний эмгэгүүд зонхилж байна. Эрүүл мэндийн эрсдэлд хүргэж буй хүчин зүйлүүдийг авч үзвэл эхэнд нь, тамхины хэрэглээ, хоёрт, архины хэрэглээ, гуравт, биеийн жингийн илүүдэл буюу таргалалт  байна.

Эдгээрийг бууруулахад хувь хүний хүчин чармайлт чухал байна. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс ажилчдынхаа эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлд бодлогоор анхаарч байгаа. Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, амарч сувилуулах боломжоор хангасан “Эрдэнэт” сувиллын цогцолбор ажиллаж байна. Мөн ажиллагчдын бие бялдрыг чийрэгжүүлж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой, бүх төрлийн спортоор хичээллэх боломж бүхий Спорт цогцолбор, цэвэр агаарт зохистой амарч, алжаалаа тайлах амралтын газар, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх Соёл, урлагийн цогцолбор байна.

Иймээс Эрдэнэт үйлдвэрийн ажилтан та бүхнийг боломж, нөхцөлөө дүүрэн ашиглаж, амьдралын зөв дадал хэвшлийг өөртөө бий болгон, эрүүл мэнддээ анхаарал хандуулцгаая” гэж уриаллаа.

Эх сурвалж: Эрдэнэт үйлдвэр ТӨХК
 

Холбоотой мэдээ

Back to top button
Close