НийслэлFocus

Нийтийн орон сууцыг буулган, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна

Нийслэл Улаанбаатар хотод ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууц цөөнгүй бий. Тэдгээр барилгыг буулган, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлыг үе шаттайгаар хийж буй. Энэ удаад таван дүүргийн 31 багц, 70 барилгыг буулган, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтыг зарлалаа.

Хот байгуулалт, хөгжлийн газраас Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120, А/203, 2018 оны А/122, А/431, А/785, 2019 оны А/87, А/653, А/1056, А/1164, 2020 оны А/430, 2021 оны А/858 дугаар захирамжийг үндэслэн, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай жагсаалтад орсон орон сууцны барилгын барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтад урьж байна.

БАГЦБАЙРШИЛ
1БГД-01Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 1, 2, 3 дугаар байр, нийт 1.32 га
2БГД-02Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 5, 6, 7 дугаар байр, нийт 1.38 га
3БГД-03Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 35, 36 дугаар байр, нийт 0.34 га
4БГД-09Баянгол дүүргийн 20 дугаар хорооны БХН-30, БХ-2-27 дугаар байр, нийт 0.64 га
5БГД-10Баянгол дүүргийн 20 дугаар хорооны БХ-1-27, БХН-48, АТ-12, ОС-8, ТТЭ-37 дугаар байр, нийт 1.6 га
6БГД-13Баянгол дүүрэг, 2 дугаар хорооны 29, 30, 32 дугаар байр, нийт 0.45 га
7БЗД-05   Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 48в дугаар байр, нийт 0.13 га
8БЗД-06Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Хөдөө аж ахуйн хангамжийн ажилчдын  27 дугаар байр, 0.31 га
9БЗД-07Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Хонхорын сургуулийн багш, ажилчдын байр, нийт 0.21 га
10БЗД-10Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Офицеруудын 1, 2, 3 дугаар байр, 0.34 га
11БЗД-11Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар байр,
нийт 1.23 га
12БЗД-15Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 5 дугаар байр, нийт 0.26 га
13БЗД-16Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны ХААИС-ийн 1, 2, 3 дугаар байр, нийт 0.55 га
14ХУД-06Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Нисэхийн 34, 35 дугаар байр, нийт 0.52 га
15ХУД-08Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Биокомбинатын 39 дүгээр байр, нийт 0.26 га
16ХУД-09Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Арьс ширний 31 дүгээр байр, нийт 0.2 га
17ХУД-13Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Талхны 20 дугаар байр, нийт 0.15 га
18СХД-03Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1-48, 2-48, 4-48 дугаар байр, нийт 0.27 га
19СХД-04Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Нефьтийн 1, 2, 3 дугаар байр нийт 0.79 га
20  СХД-05   Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 33 дугаар байр, нийт 0.19 га
21СХД-06   Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны ХЦ 20 дугаар байр, нийт 0.32 га
22СХД-07   Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 2А дугаар байр, нийт 0.16 га
23СХД-08   Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны Махны 16 дугаар байр, нийт 0.05 га
24СХД-09   Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 1-12, 2-12 дугаар байр, нийт 0.64 га
25СХД-10Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 76-1, 76-2 дугаар байр, нийт 0.68 га
26СХД-11Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 3-20 дугаар байр, нийт 0.2 га
27СХД-12Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 48 дугаар байр, нийт 0.48 га
28СХД-13Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Хилчин 1-36, 2-36 дугаар байр, нийт 1.0 га
29СБД-01Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байр, нийт 1.56 га
30СБД-11Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Монголын үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн ажилчдын байр, нийт 0.47 га
31СБД-12Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Улсын их дэлгүүрийн ажилчдын байр, Номын худалдааны ажилчдын байр нийт 0.56 га

Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 300,000 (гурван зуун мянган) төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна. 

Төлбөрийн данс: Нийслэлийн төрийн сан банк: УБ,ХБХГазар 100200051054 тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичнэ.  

Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 15:00-16:00 цагийн хооронд Хот байгуулалт, хөгжлийн газрын 2 давхрын А4-2-3 тоотод хүлээлгэн өгнө. Тус өдрийн 16:30 цагт сонирхогчдод оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана. 

Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  1. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
  2. 2020, 2021 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
  3. Татвар, нийгмийн даатгал, банк болон бүх шатны шүүх, шийдвэр гүйцэтгэлийн газраас авсан тодорхойлолт
  4. Нотариатаар баталгаажуулсан гэрээ /Түншлэлийн хувьд талууд хамтран ажиллахаа илэрхийлсэн түншлэлийн гэрээ эсхүл барилга угсралт, зураг төсөл зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх, хамтран ажиллах, туслан гүйцэтгэх гэрээ/
  5. Барилгажилтын төсөл /Загвар зураг, гадна шугам сүлжээний шийдэл/
  6. Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт
  7. Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө
  8. Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл.
  9. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгааг Монгол хэлээр орчуулж баталгаажуулсан байх/

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:

Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4  дүгээр хороо 

Наадамчдын зам 1200, Арцатын ам /17100/

Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор

2 давхар, А4-2-3 тоот

Утас: 11-315319 /ажлын цагаар/

Вэб сайт: www.uda.ub.gov.mn

ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close