Эрүүл мэндFocus

Өнгөрсөн хоногт 649 шинэ тохиолдол бүртгэгджээ

Сүүлийн 24 цагт сovid-19 халдварын 649 тохиолдол бүртгэгдсэний 10 нь гадаадын улсаас ирсэн хүнээс илэрчээ. Түүнчлэн Улаанбаатарт Covid-19 халдварын 465 бүртгэгдсэн бол орон нутагт 174 хүнээс халдвар илэрчээ. Харамсалтай нь сүүлийн хоногт 61-80 болон 81-ээс дээш насны хоёр эмэгтэй Covid-19 халдварын шалтгаант өвчлөлөөр нас барлаа.

Энэ долоо хоног гарснаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо нэмэгдэж, 4090 болсон байна. Үүний 680 нь хүүхэд бол 338 нь жирэмсэн эмэгтэй байна.

Эрүүл мэндийн яамнаас  сovid-19 халдвар авснаар архаг хууч өвчин нь хүндэрч нас барсан хүмүүсийг нийт нас баралтад тооцохгүй байгаа. Тус яамны тооцооллоор цар тахлын нас баралт өнөөдөр 2001 боллоо. Харин олон улсын https://www.worldometers.info/ сайтын тооцооллоор өнгөрсөн арванхоёрдугаар сард 2000 давсан ба өнөөдрийн байдлаар 2074 гэж бүртгэгдсэн байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close