Орон нутагFocus

Зорилтот бүлгийн иргэдийг 3 сар дулаан байранд байлгана

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2020 оны 4 дүгээр улирлын байдлаар 40 гаруй гэр оронгүй, тэнэмэл иргэд орц, хонгил, дулааны худагт амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Тиймээс эдгээр иргэдийг бүртгэлжүүлэх, амьдралын орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн амьдралд татан оролцуулах, түр байршуулах, халуун хоол цайгаар үйлчлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, амьжиргааны анхан шатны хэрэглээг хангах зорилгоор 3 сарын хугацаанд дулаан байранд байлгахаар болжээ.

Аймгийн ЗДТГ, ХХҮГ, Дархан сум, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, ГБХЗХГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Дарханы Дулааны сүлжээ ТӨХК, Нийгмийн даатгал, Дэлхийн зөн, Гүүд нейборс, Улаан загалмай, Мөнгөтийн таг, Сэйнт Жон Боско, МС багачуудын өдөр өнжүүлэх төвийн алба хаагчид хамтран дээрх ажлыг зохион байгуулж байгаа аж. Тус иргэдийг /2021.12.07/ цуглуулан эрүүл мэндийн үзлэгт хамруулж коронавирусын шинжилгээ хийн дулаан байранд оруулсан байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close