НийгэмFocus

Хотын зам төлөвлөлтийн чиглэлээр сургалт болж байна

ЗТХЯ ажилтан, албан хаагч нарын чадварыг нэмэгдүүлэх мэргэшүүлэх сарын сургалтанд үе шаттай хамруулж эхэллээ. Эхний багц сургалт “Хотын замын төлөвлөлт ба тээвэр зохион байгуулалт” сэдвээр болж байна. Энд нийслэл хотын автозамын түгжрэлийг бууруулах, хотын авто зам, автотээврийн зөв төлөвлөлтийн чиглэлээр мэргэшүүлж байна. Ингэснээр хотын тээврийн талаархи олон улсын сайн туршлагыг хэрэгжүүлэх, цаашид салбартаа бодлогын чиглэлээр тухайн чиглэлийн төсөл, хөтөлбөрт баг бүрдүүлэн ажиллах мэргэшсэн албан хаагчдыг бэлтгэх юм.

Эхний сургалтад ЗТХЯ, АТҮТ, Зам, тээврийн хөгжлийн төв, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалтын газар зэрэг байгууллагын 15 мэргэжилтэн хамрагдав. Сургалтыг БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын баг зохион байгууллаа.

Дараагийн сургалтуудаар хотын тээвэр төлөвлөлт, замын хөдөлгөөнийг сайжруулах, түгжрэл бууруулах арга зам зэрэг хичээлийг төлөвлөжээ. “Хотын замын төлөвлөлт, тээвэр зохион байгуулалт” сэдэвт багц сургалтаар манай дотоодын мэргэжлийн эрдэмтэн судлаачдаас гадна Олон улсын тээврийн форум, Япон, Энэтхэг зэрэг орны эрдэмтэн, судлаач нараас суурь онол болон практикт суурилсан туршлага, санал, мөн сүүлийн үеийн тренд, туршлагын талаар өргөн хүрээний мэдлэг олж авах юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close