ХАА-н салбарFocus
“Хөсөг цагаан будаа”-г Баянхонгор аймагт тариалжээ
Манай улсад анх удаа Баянхонгор аймагт цагаан будаа тарьж, 10 тонныг хураан авчээ. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Хувийн хэвшлийн аж ахуй, Баянхонгор аймагт 10 жил оролдлого хийсний үр дүнд энэ жил анх удаа цагаан будаа тарьж, хурааж авлаа.
Хоёр га талбайд тариалснаас 10 тонныг хураан авсан. Тоо хэмжээ бага сонсогдож магадгүй ч уйгагүй оролдлогын үр дүнд эх орондоо цагаан будаа тарих технологийг нутагшуулсан, өөрсдийн болгож, цаашид цагаан будаа, үр тариа эрхлэлтийг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн тариалалтыг бий болгох боломжийг бүрдүүлсэн байна. Энэ нь “Хөсөг цагаан будаа” нэртэйгээр хэрэглэгч та бүхэнд хүрэх болно” гэлээ.