Эдийн засаг

Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгааллаа

Монголбанкны Ерөнхий эдийн засагч, Эдийн засгийн ухааны доктор (PhD), Дэд профессор Доожав овогтой Ган-Очир “Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулах бодлого, загварчлалын асуудал” нэгэн сэдэвт бүтээл туурвиж, Шинжлэх Ухааны Академийн дэргэдэх Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөлөөр 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр жинхэнэ хамгаалалтад орлоо. Эрдмийн зөвлөлөөс Д.Ган-Очирт Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (ScD)-ын зэрэг олгохыг дэмжсэн байна.

Энэ бүтээлийн шинжлэх ухаанд оруулж буй хувь нэмэр, үнэ цэнэ нь орчин үеийн чиг хандлагад түшиглэн Монгол Улсын эдийн засгийн онцлогийг тусгасан макро эдийн засгийн загваруудыг шинээр боловсруулж, тэдгээрийг өөрийн орны тоон өгөгдлийн хувьд туршин баталгаажуулж, шинэ эмпирик баримтуудыг гаргаж, эдийн засгийг тогтворжуулах, тэнцвэрийг хангах онолын үзэл баримтлал, арга зүйн нэгэн хувилбар боловсруулсанд оршино.

Уг диссертацийг Үндэсний номын сангаас авч унших боломжтой.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close