БоловсролFocus

Сургуулийн автобусны жолооч, хүүхэд зохицуулагч нарыг сургалтад хамруулж байна

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх” зорилтыг тусгасан.

Уг зорилтын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газар сургуулийн автобусны үйлчилгээнд явж буй аж ахуйн нэгжүүдэд  хүүхдийг аюулгүй тээвэрлэхэд онцгойлон анхаарч  ажиллах талаар мэдлэг, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг шат дараатайгаар  зохион байгуулж байна. 

Түүний нэг нь цахим сургалт юм. Сургалт нь хүүхдийн эрхийг дээдлэх, хүүхэд хамгаалал,  аюулгүй ажиллагаа, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, ирээдүй хойч үеэ аюулгүй орчинд амьдруулах, зөв дадал зуршлыг бий болгох  ач холбогдолтой юм.

Өнөөдрийн сургалтад сургуулийн автобусны үйлчилгээнд ажиллаж буй 11 аж ахуй нэгж, байгууллагын 37 жолооч, сургуулийн автобусны үйлчилгээнд хяналт тавьж буй мөн тооны хүүхэд зохицуулагч нар хамрагдлаа.

                   НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close