НийслэлFocus

Сурагчид бүрэн тохижуулсан замаар зорчих боломж бүрдлээ

Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 77 дугаар сургууль (Эрдмийн ундраа цогцолбор)-ийн хойд талын автомашины зам эвдрэл ихтэй, сул шороо их учраас явган хүн зорчиход хүндрэлтэй байсан юм. Үүнээс болж автомашинтай иргэд төдийгүй явган зорчигчид тус замаар явахад багагүй хүндрэл бэрхшээл тулгардаг тул тус замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар засаж янзалжээ.

Тодруулбал, автомашины зорчих хэсэг нь зургаан метр, хоёр талдаа явган хүний замтай, авто зогсоолтой гээд нийтдээ 11 метрийн өргөнтэй, камержуулалт, гэрэлтүүлэгтэй болголоо. Ингэснээр хичээлийн шинэ жилд эхэлсэн энэ үед эх эхчүүд, сурагчид тав тухтай, иж бүрэн тохижуулсан замаар зорчих боломж бүрдэж байна.

Түүнчлэн дээрх ажил эхлэхэд замын трасст өртсөн хоёр гараашийг дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/363 тоот захирамжийн хүрээнд чөлөөлөх ажил хийгдсэн юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close