Гадаад харилцааFocus

Энхийг сахиулагчид Бентью суурины төв эмнэлэгт гар ариутгагч, амны хаалт хандивлажээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн Ахлагчийн зөвлөлөөс “Юнити” секторын Бентью суурины төв эмнэлэгт 100 литр гар ариутгагч, 6,000 ширхэг амны хаалтыг хандивлажээ.

Уг хандивыг Батальоны захирагчийн орлогч, штабын дарга, хурандаа Ц.Батсайхан, Батальоны ахлагч, тэргүүн ахлагч Б.Пүрэвсүрэн нар Юнити секторын Иргэн-цэргийн харилцааны офицер, хошууч Францис Себүданди болон Бентью суурины төв эмнэлгийн удирдлагад хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Бентью суурины төв эмнэлгийн удирдлага “Цар тахлын үед бидний үйл ажиллагааг дэмжин нэн хэрэгцээтэй гар ариутгагч, амны хаалтыг хандивлаж байгаад Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүнд баярласнаа илэрхийлээд, та бүхний цаашдын энхийг сахиулах ариун үйлсэд амжилт хүсье” гэв.

Наймдугаар сарын 10-ны байдлаар Өмнөд Суданд коронавирусийн халдварын 11 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд  урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад нийт хүн амын 0.1 хувь нь хамрагдаад байгаа аж.

Ахлах дэслэгч Г.Цэрэннадмид

Эх сурвалж: ЗХЖШ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close