Эдийн засагОнцлох

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хурал 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Монголбанкны хурлын танхимд боллоо.

Тус хуралд Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад албаныхан оролцлоо.

Энэ удаагийн ээлжит бус хурлаар макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөв, анхаарах асуудлуудын талаар хэлэлцэж, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах чиглэлээр харилцан мэдээлэл солилцов. 

Түүнчлэн, хоёр чиглэлээр ажлын хэсэг байгуулж, хуулийн төсөл боловсруулахаар тогтов.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close