Хууль эрх зүй

“МД Констракшн“ ХХК-д зөрчлийн хэрэг нээжээ

Улаанбаатар дахь Бритиш сургуулийн урд талын талбайд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй “МД Констракшн” ХХК нь барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага стандартыг мөрдөж ажиллахгүй байна…” гэх гомдол, мэдээллийн дагуу  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороонд баригдаж буй 15 давхар орон сууцны барилгын ерөнхий гүйцэтгэгч “МДТОФ” ХХК-д холбогдох зөрчлийн хэрэг нээжээ.

Хэргийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэн шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүргүүлэн, биелэлтийг хангуулан ажиллаж байна.

Arslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close