Нийгэм

Сайд Л.Халтар сэтгүүлчдэд мэндчилгээ дэвшүүлжээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар сэтгүүлчдэд зориулж мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр мэндчилгээндээ “Монгол Улсад үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 108 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Ж.Цэвээн тэргүүт сэхээтнүүд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаарыг хэвлэн түгээсэн 1913 оны 3 дугаар сарын 6-ны өдрийг Монгол Улсад үндэсний тогтмол хэвлэл үүссэн өдөр хэмээн үздэг билээ. Энэ өдрийг 1992 оноос хойш “Үндэсний сэтгүүлзүйн өдөр” болгон улс даяар тэмдэглэдэг уламжлал тогтсон байна.

Энэ өдрийг тохиолдуулан мэдээллийн эринд зуунд шударга үнэний дуу хоолой байж, “дөрөв дэх засаглалын” үүргээ нэр төртэй биелүүлж, түмэн олны харах мэлмий, сонсох чих, аливааг дэнслэх ухааныг чиглүүлэгч луужин болох хүндтэй үүрэг хүлээсэн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилтан, бичгийн мэргэд та бүхэнд зам, тээврийн салбарын мянган мянган ажилтан, албан хаагчдынхаа өмнөөс аз жаргал, бүтээлч хөдөлмөр, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Та бүхний үзэг хурц, үг үнэн, үйл ариун байх болтугай” хэмээн өгүүлсэн байна. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close