Г.Шийлэгдамбыг хоёр сар хорино
ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-аас их хэмжээний авлига авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Мөрдөн байцаалтын явцад түүнийг сэжигтнээр тооцож, 14 хоног цагдан хорьсон бөгөөд хугацаа нь өнөөдөр дуусч буй.
Өнөөдөр түүнийг батлан даалтад гаргах, үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэхээр болсон тухай эх сурвалж мэдээлж байсан юм.
Тэгвэл дөнгөж сая шийдвэр гарч, Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татаж, хоёр сар үргэлжлүүлэн хорихоор боллоо. Өмгөөлөгч нь түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй байна.
АТГ-аас Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорих хүсэлтээ прокурорт хүргүүлж, прокурор хүсэлтийг шүүхэд хүргүүлсэнээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс дээрх шийдвэрийг гаргажээ.