Focus

“Хүний эрхийн үндэсний байгууллагын чиг үүрэг, цар тахлын үеийн оролцоо” сэдэвт цахим хэлэлцүүлэг болно

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын санаачилгаар “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас хамтран зохион байгуулж буй “Бодлого ярьцгаая, залуус аа!” хүний эрхийн цуврал хэлэлцүүлгийг олон нийтэд хүргэхэд бэлэн боллоо.

Энэ удаа “Хүний эрхийн үндэсний байгууллагын чиг үүрэг, цар тахлын үеийн оролцоо” сэдвээр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор (Ph.D) Б.Энхболд, гишүүн, доктор (Ph.D) Г.Нарантуяа болон Хүний эрхийн форумыг төлөөлж, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан нар хэлэлцүүлэгт оролцох болно.

Хэлэлцүүлэг 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн (баасан гараг) 14:30 цагаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын фэйсбүүк хуудсаар шууд дамжуулна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close